Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл болон Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудад сурагчдын амралтыг долоо хоногоор сунгав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудад сурагчдын II улирлын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

Хоёрдугаар улирлын амралт энэ долоо хоногоор буюу нэгдүгээр сарын 10-нд дуусч ирэх долоо хоногийн даваа гарагт хичээл эхлэх ёстой байсан. Гэвч хүйтний эрч ид чангарсан энэ үед ханиад томуугийн тархалт өндөр байгаатай холбогдуулан томуугийн тархалтыг тогтоон барихын тулд амралтын хугацааг сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу ийнхүү амралтыг сунгах шийдвэр гаргаж, хичээл нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт эхлэхээр болж байна. 

Харин бусад орон нутагт амралт баталсан хуваарийн дагуу хэвээр байна.

Хүн ам, орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-нд эхэлнэ
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-нд эхэлнэ
 
Л.Энх-Амгалан: Капитал, Чингис хаан банк дээр эрсдэл үүссэн 160 тэрбум төгрөгийн асуудалд зарим албан тушаалтнуудыг шалгах ажлыг АТГ эхлүүлж байгаа