Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана.
Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулдаг. Үүний дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу энэ сарын 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулах юм.
Уг тооллогоор засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмний аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм. Иргэн та өөрийн өрхийн бүртгэлтэй баг, хороондоо хандан мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогодоо идэвхитэй оролцоорой.