Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Дэлгэрсайхан: Төсвийг хэт өөдрөгөөр төсөөлж зарлагыг 13 их наядаар нэмэгдүүлэхээр харагдаж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 37 секунд

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг танилцуулж байна.

-------------------------------

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

-Түүхий эдийн үнийн уналтаас үүдэн өндөр эрсдэлтэй байна. 100 сая хүртэл тонн нүүрс экспортлох уу гэдэг нь эргэлзээтэй байна. Хятад руу экспортлох гэж буй гол өрсөлдөгчид Австрали, ОХУ экспортоо нэмэгдүүлж байгаад анхаарах шаардлагатай. Дотоод орчинд нүүрсний гарцыг нэмэгдүүлэхэд хэр нөлөө үзүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай.

Экспортын хувьд 80 гаруй сая тонн нүүрс экспортолж чадахгүй бол үүнийг дагаад төсөв, өрийн асуудал эргэлзээтэй болно. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу баримт бичиг бүрдүүлж байгааг анхааарах ёстой. Монгол Улсын хувьд мөчлөг сөрсөн бодлого өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Орлого олохоор дагаж үрдэг. Цар тахлаас хойш төсвийн тэлэлт асар өндөр байна. Цаашид хязгаарлах ёстой. Төсвөөр дамжуулан эдийн засгийг тогтворжуулах зорилготой. Төрийн оролцоо нэмэгдэхийн хэрээр зардал нэмэгдэж байна. Гэтэл төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого, дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэт өөдрөгөөр төсөөлж байна. Зарлага 13 их наядаар тэлэхээр харагдаж байна. Орлого өндөр төвлөрч болох ч зарлагыг хязгаарлах ёстой.

Б.Пүрэвдорж: Зээл авсан хоршооны малчин нь мөнгөөрөө ПОКЕР тоглоод алдчихвал яах юм
Б.Пүрэвдорж: Зээл авсан хоршооны малчин нь мөнгөөрөө ПОКЕР тоглоод алдчихвал яах юм
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.