"Үндэсний эвсэл"-ийн дарга Н.Номтойбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хэлэхдээ "Би УИХ-д нэр дэвших бүрэн эрхтэй. Намайг улс төрөөс зайлуулахын тулд хэрэг тохох шаардлага үүсэж байсан.
Халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих бодлогыг хэрэгжүүлэх гэж "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-аас 2017 оны улсын төсөвт суусан байсан 3.9 тэрбум төгрөгийг зарцуулах эрх "Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл"-д байсан. Би тус зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа журамд нь өөрчлөлт оруулж, 100 хувь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр ААН-үүдийг дэмжих шийдвэр гаргасан. Үүнийг шүүхээс "Банкаар дамжуулж хүү тооцоогүй" гэх үндэслэлээр эхлээд 7.7 жил, дараа нь 5.5 жил хорих ял оноосон.
Энэ нь явсаар 2021 оны нэгдүгээр сард Улсын дээд шүүх гэмт хэрэг биш гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Тиймээс бид УИХ-д нэр дэвших бүрэн эрхтэй" гэх байр суурийг илэрхийлсэн юм.