Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадад академик ажил эрхэлж байгаа хүмүүсийг Монголд түр 2-3 сараар ажиллуулж, ноу хауг нь ашиглана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд

Гадаад харилцааны яамнаас 2023 онд гаргасан мэдээллээр Монгол Улсын 220 мянга гаруй иргэн хилийн чанадад сурч, ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авчээ. 18-23 насныхан суралцах, 30-50 насныхан ажил хийхээр ирцгээсэн бөгөөд 70 гаруй хувь нь диплом, магистр, докторын зэрэгтэй байжээ. Ихэнх нь тэндээ хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна.

Уг судалгааны нэг сэтгэл эмзэглүүлэм дүгнэлт нь Монгол руу буцах бодолгүй гэсэн иргэдийн 10 хүн тутмын 8 нь 23-50 насны буюу хөдөлмөрийн насныхан, 65 орчим хувь нь дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой.

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 30 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухаан, боловсролын салбарын олон эрдэмтэн судлаачид гадагшаа явсан. Тухайлбал, манай улсад агаарын хөлгийн ашиглалтын инженер, уурхайн засвар үйлчлгээний инженер, арьс боловсруулагч технологич инженер, программ хангамжийн инженер зэрэг өндөр боловсрол ур чадвар шаардсан ажлын байрны хэрэгцээ их байна. Тиймээс хилийн чанадад нарийн мэргэжлийн академик ажил эрхэлж байгаа Монголчуудын оюуны урсгалыг эргүүлэн татах тусгайлсан хөтөлбөрийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Ингэхдээ хилийн чанадад нарийн мэргэжлийн, академик ажил эрхэлж байгаа Монголчуудын мэдээллийн сан, виртуал платформ хөгжүүлэх,

Гадаад улсад ажиллаж буй иргэдэд Монгол Улсын ажил олгогч үндэсний компани, ажлын байр, цалин нөхцөлийн талаарх мэдээллийг хүргэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх,

Гадаад улсад академик ажил эрхэлж байгаа эрдэмтэн судлаачдыг Монголд түр 2-3 сараар ажиллуулж, ноу хауг нь нутагшуулах,Монголын шилдэг тенхологи, шийдлийг олон улсын тавцанд гаргах шинэ гарц бий болгох хэрэгтэй гэж үзжээ.

Он гарснаас хойш импортоор 45.700 суудлын автомашин, 10.063 ачааны автомашин орж иржээ
Он гарснаас хойш импортоор 45.700 суудлын автомашин, 10.063 ачааны автомашин орж иржээ
 
Норвеги улсын тэтгэврийн реформ
Норвеги улсын тэтгэврийн реформ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.