Орхон аймаг хүүхдийн хоолны төсвийг нэмэгдүүлжээ. Тодруулбал,
Тус аймагт 2023-2024 оны хичээлийн жилд бага анги буюу 1-5 дугаар ангид 11020 хүүхэд "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдаж буй бөгөөд аймгийн засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар хамтран сургуулийн хоолны төсвийг 2024 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 1385 төгрөгөөр нэмэгдүүлж, 2885 төгрөг болгосон нь сурагчдад шим тэжээлтэй илчлэг, амин дэмээр баялаг хоолоор үйлчлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Мөн нэмэлтээр,
- 6 дугаар ангийн сурагчдад сүү
- Ахлах ангийн сурагчдад өглөөний цай хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж эхлээд байна.