Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуулын уулзвар хүртэл зам хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны 22.00 цагаас 9-ний 06.00 цагийн хооронд хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ.

Энэ ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийх юм.

Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарц хийнэ гэж Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээлэв.

ҮЙЛ ЯВДАЛ: “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцуулна
ҮЙЛ ЯВДАЛ: “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцуулна
 
”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг Мягмар гараг хүртэл хааж, асфальт бетоноор хучиж шинэчилнэ
”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг Мягмар гараг хүртэл хааж, асфальт бетоноор хучиж шинэчилнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!