Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Малчид амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатай болсныг ойлгох болсон

Огноо
Унших
2 минут 28 секунд

"Шинэ хоршоо" хөдөлгөөний говийн бүсийн нээлт Өмнөговь аймагт болж байна. Тус аймагт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбасгалан ажиллаж уг хөдөлгөөний талаар малчдад танилцуулж үг хэлэв. Энэ үеэр тэрбээр өвөлжилт хүндэрсний улмаас 5000 орчим өрхийн мал 70-аас дээш хувь хорогдсон гэдгийг хэллээ. Энэ тухай ярихдаа "Тэрбээр "Шинэ хоршоо хөдөлгөөний нээлтийг өнгөрсөн Баасан гарагт Улаанбаатарт хийсэн. Энэ цаг үеэс хойш иргэд, хоршоологчид Засгийн газрыг амраасангүй. Чи яагаад Зүүн бүсэд явж байгаа юм гэж баруун бүсийнхэн утас цохих тохиолдол ч байна. Юуны өмнө яагаад энэ хөдөлгөөнийг эхлүүлэх болсон талаар товчхон тайлбарлахад 2023-2024 оны өвөл маш хүнд боллоо,

2023 оны жилийн эцэст тоологдсон малын тоо толгойгоос өнөөдрийн байдлаар нийт малын 11.1 хувь буюу 7.4 сая толгой мал хорогдсон нь 5000 орчим айл өрхийн мал 70-аас дээш хувь хорогдсон гэсэн үг. 2023 оны арванэгдүгээр сард их хэмжээний цас орох үед зуд болох эрсдлийг бид тооцож 20 орчим сая мал хорогдох эрсдэлтэй гэж дүгнэсэн.

10 мянга орчим айл хотоо харлуулна гэж дүгнэсэн. Ингэхдээ 2010 онд болсон зудын эрсдэлтэй харьцуулж үзсэн. Бид 3.6 сая толгой мал хорогдсныг тоохоо больсон. Зуд 10 жилийн давтамжтай биш жил дараалан ямар нэгэн байдлаар болж байна. Зарим аймаг, суманд асуудал өөр түвшинд болж байна.

Зуд бидэнд жил бүр бий болдог л зүйл шиг ойлгогддог болжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар бодлого арга хэмжээ авах ёстой гэдгийг малчид ойлгож эхэллээ. Малчдын амьдралын хэв маягийг бодлогоор өөрчлөх шаардлагатай. Үүнийг малчид ойлгож эхэлсэн" гэлээ.

Үргэлжлүүлэн ярихдаа "Энэ жил сонгуулийн жил. Парламентын чих зөөлөрдөг. Энэ моментыг Засгийн газар ашиглаж хөдлөх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.

Энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
Энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.