Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Хоршоо байгуулахад материалаа ингэж бүрдүүлнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар өрнөхөөр болж малчид бүс бүрээр цуглаж мэдээлэл авч байна. Өнөөдрийн байдлаар хангайн бүс буюу Өвөрхангай, Баянхонгор, Архангай, зүүн бүс болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн малчид, хоршоо эрхлэгчид “Шинэ хоршоо” бүсийн нээлтээс мэдээлэл аваад байгаа юм.

Нэг хоршоонд доод тал нь 9 малчин айл нийлж болох аж. Хоршоонд үйлдвэрлэл явуулахад нь дэмжлэг үзүүлж улсаас нэг удаа 5 га газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх юм. Малчид хоршоо байгуулахдаа хаана, хэнд, хэрхэн хандах вэ гэсэн асуулт олон ирж байна.

Хоршоо байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас буюу www.burtgel.gov.mn-ээс татаж авч болно.

Хоршоо байгуулах өргөдөл, тамга тэмдэг авах зэрэг асуудлыг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ гэж албаны эх сурвалжийн танилцуулгад дурджээ. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн загвар, маягт болон хоршоо үүсгэн байгуулах тогтоол, хоршооны дүрэм, хоршооны хөрөнгийн жагсаалтыг энэ https://burtgel.gov.mn/ser.../index.php/les-newlist/download холбоосоор татаж аваарай.

Т.Доржханд: Ерөнхийлөгчийн институцыг Өвөрхангай, Хархорин руу нүүлгэх талаар Ерөнхийлөгчтэй ярьж тохирсон зүйл байдаг
Т.Доржханд: Ерөнхийлөгчийн институцыг Өвөрхангай, Хархорин руу нүүлгэх талаар Ерөнхийлөгчтэй ярьж тохирсон зүйл байдаг
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.