Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төр дахин нэг удаа цемент үйлдвэрлэгчдийг боомилох шийдвэр гаргалаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 59 секунд

Засгийн газар импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 5% болгон бууруулж үндэсний үйлдвэрлэгчдэд халтай дахин нэг шийдвэр гаргалаа. Дотоодын зах зээлийн нөхцөл байдлыг харвал, 90 гаруй хувийг үндэсний 7 үйлдвэр бүрдүүлж байгаа бол үлдсэн 10 орчим хувьд нь цемент импортолж байна. 10 гаруй жилийн өмнө энэ нөхцөл байдал эсрэгээрээ байсныг энд сануулах нь зүйтэй байх. Гэвч өндөр чанартай цемент үйлдвэрлэн зах зээлд тогтвортой нийлүүлж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүдээ боомилох шийдвэрийг төр засаг дахин гаргаж байна. Үр дүнд нь олон мянган иргэнийг ажлын байраар хангаж, баялаг бүтээж буй эдгээр үйлдвэрүүд ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниуд нь үйлчилгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсэх эрсдэл бий боллоо.

Өнөөдрийн хэвлэлийн хурлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дотоодын үйлдвэрүүд бэлэн бүтээгдэхүүний нөөц байхгүй тул үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулсан гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдалд нөөц хангалттай байгааг үйлдвэрлэгчид хэлж байгаа юм. Нэг үгээр хэлэхэд, Засгийн газар үндэсний аюулгүй байдлын гол бүтээгдэхүүн гэгддэг цементийн үнийг бууруулах арга замаа буруу сонгон хэрэгжүүлж байгаа нь даанч харамсалтай.

Учир нь импортын тарифыг тэглэх бус асуудлын цаад нарийн учгийг тайлах сонирхол, сөхөө байхгүй байгаа бололтой. Уг нь үүний оронд дэд бүтцийн асуудлаа шийдэж, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого барих нь улс орны ирээдүйг бодсон шийдвэр байлтай.

Редакцын бус мэдээ

Д.Сарангэрэл: МҮОНРТ-ийн удирдлагууд маш их улстөрждөг. УИХ-ын гишүүдтэй хувьчилж ажилладаг
Д.Сарангэрэл: МҮОНРТ-ийн удирдлагууд маш их улстөрждөг. УИХ-ын гишүүдтэй хувьчилж ажилладаг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.