ТЕГ-ын тусгай архив иргэдэд цахимаар лавлагаа, тодорхойлолт олгодог боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

ТЕГ-ын Тусгай архивын Лавлагааны хэсэг нь иргэдийн хүсэлтийн дагуу дараах лавлагаа, тодорхойлолтыг олгох үйлчилгээг үзүүлж байгаа болно. Үүнд,

  • Хилийн цэрэгт 1936-1991 онд цэргийн албанд татагдаж, цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа
  • НАХЯ-ны харьяа байгууллагууд болон ТЕГ-т ажилласан тухай архивын лавлагаа
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн шийтгэгдээд цагаатгагдсан талаар архивын лавлагаа.

Эдгээр лавлагааг цахимаар олгож эхэлсэн тул иргэн та “Е MONGOLIA” цахим үйлчилгээний нэгдсэн системд хандан Үйлчилгээний лавлагаа, тодорхойлолт гэсэн ангиллаас лавлагааны хэлбэрээ сонгон, хүсэлтээ илгээж үйлчилгээг авна уу. Мөн “Хурдан” төрийн цахим үйлчилгээний цэгт хандаж болно.

ТЕГ-ын Тусгай архивын Лавлагааны хэсгийн холбогдох утасны дугаар 92263540

ХЭҮК Нийтийн тээврийн газартай хүний эрхийн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжих чиглэлд хамтран ажиллана
ХЭҮК Нийтийн тээврийн газартай хүний эрхийн боловсролыг түгээх, хөхиүлэн дэмжих чиглэлд хамтран ажиллана
 
Ц.Амгаланбаатар: С.Зоригийн хэргээр мэдүүлэг өгвөл надад 500 сая төгрөг өгөөд гадаад руу гаргаж өгнө гэж байсан
Ц.Амгаланбаатар: С.Зоригийн хэргээр мэдүүлэг өгвөл надад 500 сая төгрөг өгөөд гадаад руу гаргаж өгнө гэж байсан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!