Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хутга тулган заналхийлж, 10 сая төгрөг авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улсын ерөнхий прокурор хүний эрх, эрх чөлөө, өмчлөх эрхийг хамгаалах, гэмт үйлдлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор зохион байгуулалттай бүлэг этгээдийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулсан. Энэ хүрээнд, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 52 хүнд холбогдох 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбал, Иргэн М.А нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт “Ю” ХХК-ийн дэд захирал А.Г, ажилтан Ц.Б нарт хүч хэрэглэх, хутга тулгах зэргээр айлган сүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа явуулахад саад учруулах зэргээр заналхийлж, 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, 11 сая төгрөг авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, 11 сая төгрөг авсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
 
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Дөрвөн жилийн хугацаанд 475 автомашин шатаж нэг тэрбумын хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.