Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарийг эрүүдэн шүүсний улмаас ШШГБ, АНУ-ын Төрийн департментийн хууль сахиулах хөтөлбөрийн “ХАР ЖАГСААЛТ“-д орсон байдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаадах асуудлаар Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал боловсруулж дүгнэлт гаргах үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо ахлан ажиллаж байгаа билээ.

Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудастаа ""Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүж, бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон нь олон улсын хүний эрхийн ноцтой зөрчил юм. Үүний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага АНУ-ын Төрийн департментийн хууль сахиулах салбарын хөтөлбөрийн хар жагсаалтад орсон байдаг. Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн нь улс орны нэр хүнд төдийгүй тухайн төрийн байгууллагын нэр хүнд, цаашдын институтийн хөгжилд ч сөргөөр нөлөөлөх асуудал юм.

Өнгөрсөнд болсон гажуудал, завхрал өнөөдөр ч бидний амьдралд нөлөөлж байдаг. Дүгнэлт хийж, засахгүй бол ирээдүйд ч сөрөг нөлөө, үр дагавар үргэлжлэх эрсдэлтэй.

Монгол Улс НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдэн орсон бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тодорхой үүргүүд хүлээсэн. Энэхүү конвенцид нэгдэн орсон бусад улсуудыг зурагт ногооноор тэмдэглэсэн" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа
 
Б.Пүрэвдорж: Ардын намын сайд нар хулгай хийсэн бүх хүмүүсээ хамгаалсан хэвээр байгаа
Б.Пүрэвдорж: Ардын намын сайд нар хулгай хийсэн бүх хүмүүсээ хамгаалсан хэвээр байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.