Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа хойд дугуйгаа арчсан зорчигчийг 10 мянган төгрөгөөр торголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Цахим орчинд энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр “Тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дугуйг арчиж байгаа” талаарх дүрс бичлэг нийтлэгдсэн. Тэгвэл цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад 2024 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр иргэн А нь Дархан-уул аймгийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн зорчиж явсан тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн арын дугуйг хөдөлгөөн үргэлжилж байх үед арчиж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл “Тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” үйлдэл тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 53 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Хуульд "Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.

Нийслэлийн 147-р сургуулийн сурагчид маргааш цахимаар хичээллэнэ
Нийслэлийн 147-р сургуулийн сурагчид маргааш цахимаар хичээллэнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.