Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 147-р сургуулийн сурагчид маргааш цахимаар хичээллэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Нийслэлийн Ерөнхий боловсролын 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч өнөөдөр өглөөний 10:10 цагийн орчимд ангидаа их хэмжээний нулимс асгаргуулагч хий цацсаны улмаас одоогийн байдлаар албан бус мэдээллээр 100 гаруй багш, сурагчид хордсон гэдэг мэдээлэл байна.

Түүнчлэн сургуулийн хоёрдугаар давхрын объект бүхэлдээ хорт хийн тархалтад өртсөн учраас ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээс нааш сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй гэсэн эхний байдлаар дүгнэлт гараад байна.

Онцгой эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэх боломжгүй байгаа тул маргааш цахимаар хичээллэх болсон талаар эх сурвалж мэдээллээ. Одоогийн байдлаар ангийн эцэг эхчүүдэд энэ тухай мэдээллийг хүргэж эхлээд байгаа аж.

ЭМИЙН СОНСГОЛ: Их төгөл ХХК, Монголфарм ХХК, Аялуун фарм зэрэг компаниуд Онцгой эрхт гэрээний хүрээнд хэд хэдэн эмүүдийн үнийг 2-4 дахин нэмсэн зөрчлийг тогтоосон
ЭМИЙН СОНСГОЛ: Их төгөл ХХК, Монголфарм ХХК, Аялуун фарм зэрэг компаниуд Онцгой эрхт гэрээний хүрээнд хэд хэдэн эмүүдийн үнийг 2-4 дахин нэмсэн зөрчлийг тогтоосон
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ