Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганчулуун: “Ачит Ихт“ компаниас 940 боть санхүүгийн баримт, их хэмжээний мөнгө хураан авч шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Цагдаагийн байгууллагаас өчигдөр явуулсан баривчилгаатай холбоотой асуудлаар өгсөн мэдээлэлдээ Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун " Ачит-Ихт нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй холбоотой "Эрдэнэт" үйлдвэрийн төрийн өмчит төрийн үйлдвэрийн газрын ил уурхайгаас олборлолт явуулан их хэмжээний ашиг олж татвар төлөхөөс зайлсхийн мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шалгалтыг хийсэн. Тухайн "Ачит-Ихт компани болон хамаарал бүхий 11 аж ахуйн нэгжид шалгалтын ажиллагаа явуулж нийт 940 гаруй санхүүгийн боть баримт мөн их хэмжээний мөнгө хураан авч шалгалтын ажиллагаа явуулж байна. "Ачит-Ихт"-тэй холбоотой ямар нэгэн хүнийг баривчлаагүй" гэлээ.

Ц.Туваан: Өөрөө өөрийнхөө компанийг хянан шалгана гэж юу байдаг юм. Арай л дэндсэн байна
Ц.Туваан: Өөрөө өөрийнхөө компанийг хянан шалгана гэж юу байдаг юм. Арай л дэндсэн байна
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.