Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЖЭЭЧ: ЭМДЕГ-ын 93 албан тушаалтнаас 57 нь эмийн салбарт хамаарал бүхий ААН-тэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Эмийн үнэ, чанарын асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагуудын хамаарлыг судалж байна. Шинжээч эрүүл мэндийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий ААН-үүдийн мэдээллийг танилцуулсан юм.

Энэ үеэр шинжээч Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна гэдгийг хэлээд төрийн байгууллага бүрээр хамаарлыг танилцуулсан юм. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын давхардсан тоогоор 93 албан тушаалтныг хамруулахад 61.2 хувь нь буюу 57 нь /давхардсан тоогоор/ эмийн салбарт хамаарал бүхий ААН-тэй гэж гарсан талаар шинжээч танилцуулсан юм.

Эрт илрүүлэгт хэрхэн хамрагдах вэ
Эрт илрүүлэгт хэрхэн хамрагдах вэ
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.