Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Тус сонгон шалгаруулалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжлэх аж. Оролцогчдод дараах шаардлагыг тавих аж. Үүнд.
Нэг. ТАВИГДАХ ШААРДЛАГА
-Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй);
-Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
-Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Хоёр. СУРАЛЦАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:
-Барилга, хот байгуулалт
-Зам тээвэр
-Уул уурхай, олборлолт
-Эрчим хүч
-Цахим хөгжил, мэдээлэл технологи
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи
-Боловсрол судлал
-Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/
-Боловсролын сэтгэл судлал
-Олон улсын харилцаа
Гурав. БҮРТГЭЛ
Дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан цахим бүртгэлийн системээр бүртгүүлнэ үү.
http://www.meds.gov.mn/post/154632
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 7012-0939 дугаараас лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.