Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бөхийн сонгомол барилдааны шигшээ баг тамирчид Ази тивийн АШТ-д өрсөлдөнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 58 секунд

Киргизстаны нийслэл Бишкек хотноо энэ сарын 11-16 ны өдрүүдэд чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Шинэхэн шигшээ багаа байгуулаад удаагүй байгаа Монголын сонгомол барилдааны холбоо энэ тэмцээнд баг тамирчдаа өрсөлдүүлнэ. Уг тэмцээнд 2024 оны улсын аварга болсон жин тусын шилдгүүд оролцоно. Баг тамирчдыг бөхийн сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх удирдан орох юм. Манай баг тамирчид урд хөршид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн олимпын эрхийн тэмцээндээ бэлтгэн хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй.

Тэмцээнд өрсөлдөх баг тамирчдыг танилцуулж байна

  • 60 кг: Цэвээнравдангийн Балжинням

Харьяалал : Алдар спорт хороо

2024оны Бөхийн сонгомол барилдааны Монгол Улсын улсын аварга

Анхны багш: ОУХМ Н. Баярмагнай

  • 67 кг: Намсрайн Ганбаяр

Харьяалал :”Цаст тайга” клуб

Амжилт :2024 оны бөхийн сонгомол барилдааны Монгол Улсын аварга,

Анхны багш ОУХМ С.Мөнхсүх

  • 77 кг Энхтуяагийн Тэмүүлэн

Харьяалал :“Хилчин” спорт хороо, “Дархан Хасу фохов MNU03” клуб

Амжилт: 2024оны Бөхийн Сонгомол барилдааны Монгол Улсын аварга

Анхны багш: МУГД Ц.Баярсайхан

  • 87 кг: Ганболдын Төрболд

Харьяалал: “Хилчин” спорт хороо

Амжилт: 2024 оны бөхийн сонгомол барилдааны Монгол Улсын аварга

Анхны багш: ОУХМ С.Мөнхсүх

  • 97 кг: Балтмөнхийн Бадамдорж

Харьяалал: “ Цаст тайга” клуб, Хан-Уул дүүргийн ОБХ, Лхатоном ХХК

Амжилт: 2024 оны Бөхийн сонгомол барилдааны Монгол Улсын аварга

Анхны багш: ОУХМ Т.Гансүх

  • 130 кг Буянтогтохын Ганзолбоо

Харьяалал : Алдар спорт хороо

Амжилт 2024 оны бөхийн сонгомол барилдааны Монгол Улсын аварга

Анхны багш : Спортын мастер Г.Пүрэвбаатар

БОКС: Э.Цэндбаатар тэргүүтэй тамирчид эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
БОКС: Э.Цэндбаатар тэргүүтэй тамирчид эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд олимпын эрхийн төлөө өрсөлдөнө
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.