Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймгийн Дөргөн суманд авто замын шав тавих ёслол болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Ховд аймгийн Дөргөн суманд авто замын шав тавих ёслолын ажиллагаа болов. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй холбогдох албаны хүмүүс энэхүү бүтээн байгуулалтын нээлтэд оролцсон байна. Тодруулбал, Ховд-Улиастайг холбох хатуу хучилттай замын нэг хэсэг болох Дөргөн сумыг холбох 41 километр автозамын барилгын ажил ийнхүү эхэлж байгааг мэдэгджээ. Ингэснээр Дөргөн сумаас Завханы Улиастай чиглэлд Мянганы зам анх төлөвлөсөн ёсоор хэрэгжих боломж бүрдэж байгаа аж.

Зам тээврийн хөгжлийн яам энэ онд авто замын салбарт нийт 5045 км авто зам, 3056 урт метр гүүрийг барьж, долоон аймаг, 40 сум, хоёр хилийн боомтын хатуу хучилттай авто замаар холбох ажлыг үргэлжлүүлж мөн шинээр эхлүүлэхээр төлөвлөжээ.

“Ю.Цэдэнбал даргын өвөлжөө байдаг юм уу, эх орончид оо“
“Ю.Цэдэнбал даргын өвөлжөө байдаг юм уу, эх орончид оо“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд