Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Угаарын хий нүүрс шатаж эхлэх болон шатаж дуусах үед хамгийн ихээр ялгардаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Ямарваа нүүрс, түлшийг шатаахад утаа болон СО2 ялгардаг. Утаа нь тортог, нунтаг тоосонцор холилдсон багсарсан хар зүйл. СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хий. Хоргүй хий.

Гэтэл зууханд дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг. Энэ бол угаарын хий. Өнгөгүй, үнэргүй. Гэхдээ үхлийн аюултай хорт хий.

Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг. Тэр үед яндангийн таталт сайн байх хэрэгтэй. Яндангийн таталт сайн байх юм бол гадаад орчиндоо цацагдаад сарнидаг. Гэтэл таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдлийг бий болгодог.

SOCIAL POP: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Rokit bay-н дууг ашиглаж Ерөнхий сайд руу DISS хийв
SOCIAL POP: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Rokit bay-н дууг ашиглаж Ерөнхий сайд руу DISS хийв
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.