Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Rokit bay-н дууг ашиглаж Ерөнхий сайд руу DISS хийв

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 33 секунд

Сэтгүүлч Б.Ганчимэгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэг өчигдрөөс эхлэн улс орон даяар цацагдаж эхэлсэн. Уг нэвтрүүлгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой олон асуудлыг ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаж, зарим сошиалчид Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Л.Оюун-Эрдэнэд барих хариу тайлбарыг хүлээж байлаа.

Харин өнөөдөр өглөө тэрбээр өөрийн албан ёсны твиттер хуудсаараа өнгөрөгч долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг болох реппер Rokit bay-н FLA буюу Б.Жавхлантөгсөд дисслэсэн шинэ уран бүтээл болох "BLAAVGAI" дууг нийтлээд "Рокит Бэй - Дисс. "Би чиний толгой дотор, толгой дотор амьдарчийна. Түрээсгүй... Нэрийг минь хэлэхээ болингуут л зөвхөн түүнийг ялааны настай замнал тосно" хэмээн нийтэлжээ. Үүнийг олон нийтийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагад барьсан "дисс" хэмээн дүгнэж байна.

Тухайн дууны гол агуулгыг "Миний карьер бол нар, чинийх дэнлүү. Diss хийх амархан, дуу хийх хэцүү" гэх дууных нь үг илэрхийлж байгааг сонсогчид нь хэлж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэхүү постоороо Л.Оюун-Эрдэнэ өөрийнх нь карьерыг ашиглаж, дээшлэхийг оролдож байна хэмээн илэрхийлж байж болох юм.

ЕРӨНХИЙ САЙД: Ц.Элбэгдоржийг “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хий“ гэхэд Ч.Сайханбилэг тухайн үедээ бараг УЙЛЖ байсан гэдэг
ЕРӨНХИЙ САЙД: Ц.Элбэгдоржийг “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хий“ гэхэд Ч.Сайханбилэг тухайн үедээ бараг УЙЛЖ байсан гэдэг
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.