Засгийн газраас төрийн албаны цалингийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг өнгөрөгч 2023 оны долдугаар сарын 01-ний өдрөөс 40 хувиар нэмсэн. Харин энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалин, тэтгэвэр нэмэх асуудал яригдаж байсан юм.
Тэгвэл үүний хүрээнд "Ирэх сарын 01-нээс эхлэн эмч, багш нарын цалин аймагт 2.1 сая төгрөг, сумдад 2.3 сая төгрөг болж нэмэгдүүлэхээр болсон" гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тайланг сэтгүүлчдэд танилцуулах уулзалтын үеэр мэдээллээ.