Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Лайвчин“ Д.Мөнх-Эрдэнэ ирэх сонгуульд ӨРСӨЛДӨНӨ гэдгээ мэдэгдлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын зочноор Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнэ оролцож намын үйл ажиллагаа болон өнгөрсөн хугацаанд түүнийг тойрч яригддаг олон сэдвийн хүрээнд ярилцсан байдаг. Энэ үеэр тэрбээр ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрбээр "Дэвшинэ. Дэвшүүлэх, дэвшүүлэхгүйг эрх бүхий байгууллагууд л шийдэх байх. Тэд нар нь хориг саад тавих эсэхийг мэдэхгүй байна. Надтай адилхан гарж ирсэн нөхдүүд эвсэл байгуулаад яваад байгааг харахад бодвол болдог юм байлгүй. Хүнд ямар ч шийтгэл оногдуулж болно. Тэр хүн шийтгэлээ биеэр эдлээд гарсан байхад сонгуульд оролцуулахгүй гэж давхар шийтгэл оногдуулж байгаа нь ардчилсан улсад байж болохгүй үзэгдэл. Давхар шийтгэл байж болохгүй биз дээ" гэлээ.

Одоогоор улс төрийн намууд сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийнхээ хүсэлтийг хүлээн авч байгаа билээ.

ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдаанууд
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдаанууд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд