УИХ-аар гурилыг "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат "Иргэдэд олддоггүй зээлийг та нар олгодог л юм байна. Гурилын үйлдвэрийн эзэд чинь нэр дэвших гээд явж байна лээ" хэмээсэн бол,
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Танай намаас л энд тэнд нэр дэвшээд байгаа гэсэн. "Милл Хаус"-ыг Х.Баттулгын харьяаны компани гэж хэвлэлээр гардаг. Өөр мэдээлэл алга байна" гэх хариу тайлбарыг өгсөн юм.