Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Болд: Манайх өндөгний үнээ нэмээгүй. Харин ч бууруулахын төлөө ажиллаж байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 28 секунд

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд иргэд шүүмжлэлтэй хандсаар буй. Эдгээрийн дунд өндөгний үнийн өсөлт ч багтаж байгаа юм. Тэгвэл "Түмэн шувуут" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж, тайлбар өгөв. Тэрбээр,

"Манай харилцагчид өндөгний үнэ нэмэгдэх, хомстолд орохыг мэдэхгүй л байгаа даа. Яагаад гэвэл бид өндгөөр таслаагүй, үнээ огт нэмээгүй. Харин ч бууруулахын төлөө байгаа. Өндөг хомстолтой байгаа 2 шалтгаан бий. Үүнд:

1. Улаан өндөгний баяр дөхөж байгаа. ОХУ, Европын орнуудад энэ үеэр өндөгний хэрэглээ эрс нэмэгддэг учраас импортын өндөг багассан.
2. ОХУ-ын шувууны аж ахуй, өндөгний салбар хямралд орсон байгаа. Учир нь шувууны хоол тэжээлд ордог премикс (витамин, эрдэс) дайнтай холбогдуулан баруунаас ирэхээ больсон.

Дотоодын шувууны аж ахуй, өндөгний салбар хэзээ бүрэн бие даах вэ гэвэл одоо 2 жил шаардлагатай. Бид үйлдвэрлэлээ маш эрчимтэй нэмэгдүүлж байгаа. Харамсалтай нь, тахиа шувууны биологийн насыг хурдасгах, түргэн өсгөх боломжгүй юм" хэмээгээд, өндөгний үнэ 500 төгрөг (задгай, пакэт-гүй) байгааг онцоллоо.

О.Цогтгэрэл: Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар болгоно гэх амлалтуудын чинь аль нь ч биелээгүй
О.Цогтгэрэл: Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар болгоно гэх амлалтуудын чинь аль нь ч биелээгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.