Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр орж ирсэн 600 автобусны 143 автобус нь төхөөрөмжгүй гэх шалтгаанаар үйлчилгээнд гарахгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023-2024 онд нийт 600 автобусыг хүлээн авч, нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн арван байгууллагад хүлээлгэн өгч, 457 автобусанд төхөөрөмж суурилуулан үйлчилгээнд гаргасан бол 143 автобус төхөөрөмжгүй байна.

Парк шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор Морингийн даваа болон Тахилтад шинээр автобус бааз байгуулж буй. Морингийн даваа дахь баазад 54 автобус байршуулж байгаа бөгөөд нийт барилгын ажил 80 хувьтай, энэ оны долоодугаар сарын 1 гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Харин Тахилт дахь бааз 110 автобусны багтаамжтай бөгөөд нийт ажлын явц 78.4 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд Хошууч генерал цол хүртээлээ
ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэнд Хошууч генерал цол хүртээлээ
 
Ц.Даваасүрэн: С.Баяр зөнөжээ. Үлгэр зохиохоо больж үз, нүглээ мань мэт рүү чихэх нь ээ
Ц.Даваасүрэн: С.Баяр зөнөжээ. Үлгэр зохиохоо больж үз, нүглээ мань мэт рүү чихэх нь ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.