Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эздүүдээс төр өөрийн өмчлөлийн 51 хувийг эргүүлж авах шаардлагыг тавьсан“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг нийслэл эзэмшдэг байтал улсын гэрчилгээнд Т.Нямдаваа гэсэн ганцхан эзэмшигч байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг анх 1993 онд өмч хувьчлалаар ягаан тасалбараар хувьчилсан. Тэр үед 30 хувь нь хувийн эзэмшилд очиж, 70 хувь нь нийслэлийн өмчид үлдсэн. Улмаар 2003 онд иргэн Т.Нямдаваа 30 хувиа 49 хувь болгож, нийслэл 51 хувийг өмчилсөн. Гэтэл 400 мянган төгрөгийн асуудлаас болж, зөвхөн ТУЗ-ийн шийдвэрээр 49 хувиа 51 хувь болгож өмчилсөн байдаг.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар 2005 оноос хойш 29 салж, 12.6 га үлдсэн. 3 дахин багассан гэсэн үг. Мэдээж газрыг нь зарж идсэн гэсэн үг" гэх мэдээллийг өгч байсан.

Харин өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эздүүдээс төр өөрийн өмчлөлийн 51 хувийг эргүүлж авах шаардлагыг тавьсан. 2003 оноос хойш олгогдсон бүх газруудын дуудлага худалдааны үнийг нөхөн төлүүлнэ" хэмээлээ.

Европын Холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж олголоо
Европын Холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж олголоо
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.