Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг 2 жил хорих ялаар шийтгэх санал гарсан ч шүүхээс ТОРГОХ, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ЯЛ оноолоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын дарга асан, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж, шүүх дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал,

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг СБДЭХАШШүүхээс хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Улмаар Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан.

Гэвч шүүхээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, УИХ-ын дарга асан З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны хамгийн царайлаг оролцогч А.Чинхүслэн гэж хэн бэ
“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны хамгийн царайлаг оролцогч А.Чинхүслэн гэж хэн бэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.