Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Зочид буудал, аяллын веб хуудсуудаас иргэдийн мэдээллийг хакердсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

Монгол Улсын Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралджээ. Тус зөвлөлийн дэд дарга ЦХХХ-ны сайд Н.Учрал хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

-2024 онд 9 их наяд ам.долларын кибер орчин дахь хохирол дэлхийн хэмжээнд гарсан. 2050 онд энэ тоо 10 их наядад хүрнэ гэдгийг олон улс судлаачид хэлж байна. Хамгийн сэтгэл түгшээсэн мэдээ нь 2020-2021 онд дэлхийн кибер орчин дахь хар захад монгол иргэдийн мэдээллийг зарж борлуулж байсан тухай байлаа.Үүнд бид хариу арга хэмжээ авсан.

Жишээ нь 2021 онд 2.3 сая иргэний овог нэр, утас, гэрийн хаяг, зэрэг мэдээллийг 700 ам.доллароор зарж байсан. Мөн 2022 онд гэхэд крипто буюу койноор энэ мэдээллүүдийг хар захад зарж байгаа тухай мэдээлэл бүртгэгдсэн.

Монгол Улс Кибер аюулгүй байдлын хуулиа батлаад хоёр жил ч болоогүй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд кибер аюулгүй байдлын тогтолцоо огт хэрэгжээгүй байсан. Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийг мөн батлаад хоёр жил ч болоогүй байна. Хэрэгжээд жил хагас болж байна. Хувь хүний эмзэг мэдээллүүдийг мөн хар зах дээр зарж байсан.

Монголын холбогдох нэр бүхий зочид буудал, аялалын чиглэлээр явуулж байгаа янз бүрийн веб хуудсуудаас иргэдийн мэдээллийг гадагш алдсан тохиолдол гарсан.

Үл үзэгдэгч дээрэмчидтэй яаж тэмцэх вэ гэдэг асуудал бидний өмнө тулгамдаж байна. Хортой кодоор дамжуулж хувь хүний мэдээлэлд халддаг. Үүнээс болоод иргэд кибер залиланд өртөж байна. Цаашлаад, 2020 онд арилжааны банкнууд мэдээллээ алдсанаас болж хувь хүний мэдээллүүдийг зарж, арилжаалж байсан тохиолдол гарсан. Хуулийн байгууллагууд хариу арга хэмжээ авсан.

Долоо хоногт 40-50 мянга, өдөрт 4-5 мянган цахим халдлага Монгол Улс руу чиглэж байна. Төрийн мэдээллийн сүлжээ, хувь хүн рүү янз бүрийн хортой кодоор дамжуулан халдаж байна. Үүнээс болж иргэд кибер залиланд өртөж байна. 7560 гэмт хэргийн 80 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байна. Энэ бол ноцтой тохиолдол.

​ Монгол циркийн урлагийн сор болсон жүжигчид “BRAVO CIRCUS 4”-ийн алтан манежин дээр цуглаж байна  ​
​ Монгол циркийн урлагийн сор болсон жүжигчид “BRAVO CIRCUS 4”-ийн алтан манежин дээр цуглаж байна ​
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.