Яшар Догу, Вехби Эмре, Хамит Каплан нарын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр бөгөөд эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125кг-ын жингийн барилдаанууд явагдах аж.
Монгол Улсыг төлөөлж, Гавьяат тамирчин Т.Тулга 70 кг-д оролцож финалд шалгарсан бол мөн 79кг-д Э.Бямбадорж, 125кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Лхагвагэрэл нар аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ