Засгийн газрын шийдвэрийн дагуу зудын нөхцөл байдалтай холбогдуулан нөхцөл байдал хүндрэлтэй байгаа аймаг сумдад өнгөрсөн амралтын өдөр туулах чадвар сайтай автомашин гардуулан өгсөн. Үүнтэй холбоотойгоор, яагаад заавал өндөр үнэтэй жийп машин гэж гэх шүүмжлэл дагуулсан. Эл асуудлаар, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү тайлбар өглөө. Тэрбээр, "Цаг үеийн яаралтай арга хэмжээний хүрээнд дотоодод борлуулагдаж байгаа баталгаатай, туулах чадвар сайтай автомашинуудыг нэн даруй худалдаж авсан. Гаднаас захиалж аваад 100 сумыг машинтай болгоно гэвэл багадаа хоёр жилийн хугацаа шаардлагатай болно. 100 суманд Ford Ranger pickup, Suzuki Jimny, Nissan Navara зэрэг туулах чадвар сайтай, дунд оврын автомашинууд өгөхөөр худалдаж авсан. Нэг аймагт дунджаар таван машин өгнө. Цөөн сумтай жижиг аймгуудад 2-3 машин өгч байна" гэлээ.
УОК: 100 суманд Ford Ranger pickup, Suzuki Jimny, Nissan Navara зэрэг туулах чадвар сайтай, дунд оврын автомашин өгнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.