Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Энэ гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
2 минут 56 секунд

2024 оны гуравдугаар сард МҮБХ-оос зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • Гуравдугаар сарын 01-нд 15:00 цагаас “Малчин түмэндээ тусалъя” хандивын үйл ажиллагаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 02-нд 13:00 цагаас Төв аймгийн Баян сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 03-нд 13:00 цагаас Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 09-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 10-нд 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 14-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Гуравдугаар сарын 15-нд 11:00 цагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 16-нд 13:00 цагаас “Үндэсний алтан цом 2024 - Бүх одод"-ын барилдаан,
  • Гуравдугаар сарын 17-нд 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • Гуравдугаар сарын 19-нд 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,
  • Гуравдугаар сарын 22-нд 11:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
  • Гуравдугаар сарын 23-нд 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан "БЕСТ ЦОМ"-ын төлөөх Өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн интертайнмент барилдаан,
  • Гуравдугаар сарын 24-нд 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
ШУУД: BSB-д Хавар ирж, үнэ хайллаа хямдралтай, урамшуулалт худалдаа үргэлжилж байна
ШУУД: BSB-д Хавар ирж, үнэ хайллаа хямдралтай, урамшуулалт худалдаа үргэлжилж байна
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.