Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бэлтэс Мөрөн“ ХХК-д холбогдох хэргийг Анхан шатны шүүхээр дахин хэлэлцэнэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийн дагуу “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийг Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар /2023.11.22/ хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шүүгчийн захирамжийг тус хэргийн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасныг 2024.02.21-ний өдөр хэлэлцжээ.

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Тиймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо.

С.Одонтуяа: Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй
С.Одонтуяа: Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй
 
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
ШУУД: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.