Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Энгийн иргэн хашааны газраа авч чадахгүй байхад нийслэлд 49 болон 72 газар өмчилсөн гэх мэдээлэл ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон бусад асуудлаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Мөн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг 19 байгууллагын 28 албан тушаалтны бүрэлдэхүүнтэй байгуулж, анхны хуралдааныг хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Энгийн иргэн хашааны газраа авч чадахгүй байхад нийслэлд 49 болон 72 газар өмчилсөн гэх мэдээлэл ирсэн. Сүүлийн 30 жилийн замбараагүй газар олголт нь авлига, хээл хахуультай холбогдож, нийгэмд бухимдал үүсгэж байна. Тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсгол зохион байгуулж, ажлаа тайлагна" гэв.

Б.Батдулам: Хүүхдийн гар, хөл янгинаж өвдөх нь том болж байгаа биш харин хавдрын шинж тэмдэг байж болдог
Б.Батдулам: Хүүхдийн гар, хөл янгинаж өвдөх нь том болж байгаа биш харин хавдрын шинж тэмдэг байж болдог
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.