Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ: Нэгдүгээр сард 2.9 сая тонн ачаа тээвэрлэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

“УБТЗ” ХНН энэ оны нэгдүгээр сард 2.9 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Үүний 1.2 сая тонныг орон нутгийн нүүрсний тээвэр эзэлжээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж байгаа нь ийнхүү орон нутгийн нүүрс тээврийн хэмжээ нэмэгдэхэд голлон нөлөөлсөн аж.

Үлдэж буй саруудад тогтмол хэмжээтэй тээвэр хийнэ гэж тооцвол 2024 оны жилийн эцэст ачаа тээврийн хэмжээ 34 сая тоннд хүрэх боломжтой юм. Жилийн бүрийн нэгдүгээр сард ачаа тээврийн хэмжээ буурах хандлагатай байдаг ч энэ жил эсрэгээрээ өссөн нь хөрш улсуудын худалдаа нэмэгдэж, ачааны шинж чанар өөрчлөгдсөнтэй холбоотой аж. Мөн өвлийн улирал, баяр ёслолын өдрүүдэд тээврийн хэмжээ буурах хандлагатай байдаг байсан нь өөрчлөгдөж, ямар ч үед жигд байх болжээ. Тухайлбал, ОХУ өөрийн экспортыг нэмж, мөн БНХАУ-аас худалдан авдаг бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өссөн байна. Энэ бүхэн нь манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх сайн талтай. Урд хөрш БНХАУ-ын уул уурхайн түүхий эдийн худалдан авалт нэмэгдсэн нь экспортын тээврийг ч дэмжиж байгаа юм.

Таван ханатай гэр шатаж, нэг хүн түлэгджээ
Таван ханатай гэр шатаж, нэг хүн түлэгджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд