Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

18-30 насныхан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хамгийн их холбогджээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Прокурорын байгууллага 2023 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэгт нийт 306 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс 1.6 хувь нь 17 хүртэл, 2.9 хувь нь 45-аас дээш, 27.3 хувь нь 31-44 насныхан байгаа бол үлдсэн 66.6 хувь нь 18-30 насны хүмүүс байна.

Хүйсийн хувьд 86.5 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 73.2 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 89 хувь нь Нийслэлд, 11 хувь нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймагт бүртгэгджээ. Энэ төрлийн хэрэг 2022 онтой харьцуулахад 13 хувиар өссөн байна.

Х.Нямбаатар: Автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй 570 иргэн нэг өдрийн дотор бүртгүүлсэн
Х.Нямбаатар: Автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй 570 иргэн нэг өдрийн дотор бүртгүүлсэн
 
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
ЭЕРЭГ: 24 сум бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн МАШИНТАЙ БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.