Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ээлжит бус чуулган хуралдахгүй байхаар яригдаж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдүгээр сарын 17-нд хаалтаа хийсэн. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 5-нд хуралдуулна гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл ээлжит бус чуулганы хуралдааныг хойшлуулах гэж байгаа талаар яригдаж эхэллээ. Тус ээлжит бус чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар сонсгол явуулах асуудлыг шийдвэрлэнэ гэх хүлээлттэй байсан юм.

Өөрөөр хэлбэл, ээлжит бус чуулганы хуралдаанаар Түр хороо байгуулах асуудал яригдах учиртай. Гэвч Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан гишүүд орон нутагт ажиллахаар тойргууд руугаа явсан. Мөн уламжлал болсон сайн малчны шагнал гардуулах зэрэг олон ажил цаг хугацааны хувьд давхцсан. Мөн ээлжит бус чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь цаг хугацааны хувьд давчуу байсан тул ийнхүү хойшлуулах гэж буй бололтой.

Х.Нямбаатар: Нийслэлд өнөөдөр нийт 1016 автобус үйлчилгээнд явж байна. Маргааш Yutong-ын үлдэгдэл 67 автобус орж ирнэ
Х.Нямбаатар: Нийслэлд өнөөдөр нийт 1016 автобус үйлчилгээнд явж байна. Маргааш Yutong-ын үлдэгдэл 67 автобус орж ирнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд