Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газ тээвэрлэж явсан машины жолоочийг СУЛЛАЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт томоохон хэмжээний гал гарсан. Их хэмжээний газ тээвэрлэж явсан жолооч "Р"-ийг сэжигтнээр баривчлах зөвшөөрлийг шүүхээс олгож, 48 цагийн хугацаатай саатуулаад байсан. Улмаар 48 цагийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн хорих санал ирээгүй тул сулласан байна.

Сануулахад, тээврийн Прокурорын газраас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 45 минутад Р-ийг сэжигтнээр баривчлах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянаад сэжигтэн Р-ийг “оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 58 минутаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгосон байдаг.

МҮБХ: Допинг, хориотой бэлдмэлийн талаарх хууль, дүрмийг цэгцэлж, ХАТУУ байр суурь баримталж ажиллана
МҮБХ: Допинг, хориотой бэлдмэлийн талаарх хууль, дүрмийг цэгцэлж, ХАТУУ байр суурь баримталж ажиллана
 
“Ард“ санхүүгийн нэгдлийн охин компанийн гүйцэтгэх захирал Ц.Бархасыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг ДЭМЖСЭНГҮЙ
“Ард“ санхүүгийн нэгдлийн охин компанийн гүйцэтгэх захирал Ц.Бархасыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг ДЭМЖСЭНГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.