Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ: Допинг, хориотой бэлдмэлийн талаарх хууль, дүрмийг цэгцэлж, ХАТУУ байр суурь баримталж ажиллана

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 24 секунд

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага хамтран уулзалт зохион байгуулсан байна. Энэхүү уулзалтаар допинг хориотой бэлдмэлийн талаарх бүх хууль, дүрэм, журмыг цэгцлэж, цаашид допинг хориотой эм бэлдмэлийн эсрэг хатуу байр суурь баримталж ажиллах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар МҮБХ-оос,

"Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөл, бүтэц зохион байгуулалт, дотоод дүрэм журмын өөрчлөлтүүд, Олон улсын Допингийн эсрэг байгууллагтай /WADA/ болон Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Талууд допингийн талаарх хууль, журам, дүрмийг боловсронгуй болгохын тулд Үндэсний их баяр наадмын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хууль, Допингийн эсрэг үндэсний дүрэмд зохих өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлагатай байгаад санал нэгдсэн байна.

Үүний тулд нэн даруй холбогдох байгууллагуудад хандаж, Допинг хориотой бэлдмэлийн талаарх бүх хууль, дүрэм, журмыг цэгцлэж, цаашид допинг хориотой эм бэлдмэлийн эсрэг хатуу байр суурь баримталж ажиллахаа илэрхийллээ" гэх мэдээллийг өглөө.

ЦССҮТ: Гамшиг ослын үед сэтгэл зүйгээ хамгаалах нь хамгийн чухал
ЦССҮТ: Гамшиг ослын үед сэтгэл зүйгээ хамгаалах нь хамгийн чухал
 
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.