НОК-ын дэд даргаар ахлуулсан Шуурхай штаб ослын газар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн гал унтраах ажиллагаанд УСУГ усаар ханган ажилласан. Одоогоор осол гарсан бүсэд байсан 207 оршин суугчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. 11 айлын 43 иргэнийг зочид буудалд байрлуулсан бөгөөд ослын улмаас шатсан 28 машиныг зөөвөрлөх аж.
Урьдчилсан байдлаар 62 өрхийн 178 иргэн ослын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон гэх судалгааг гаргаад байна.