Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Очирбат: Ослын газрын ойр орчмын замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан. Осолд өртсөн автомашинуудыг зөөж, цэвэрлэсний дараа хөдөлгөөнийг нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий буюу газ тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрч шатсан. Тиймээс тухайн бүс орчмын автозамын хөдөлгөөнийг хязгаарласан.

Тэгвэл уг асуудалтай холбоотой асуудлаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат мэдээлэл өглөө. Тэрбээр" Хэргийн газрын үзлэг болон ОБЕГ-ын тусламж үйлчилгээ үзүүлэх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Дүнжингарав худалдааны төвийн уулзварын зүүн хэсэг буюу зогсоолын төгсгөл хүртэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг болох буцаж эргэх хүртэл, Нарантуул худалдааны төвийн баруун уулзварын урагш чиглэл, Баянмонгол хорооллын буцаж эргэх уулзварын замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан. Хэргийн газарт үзлэг хийж, осолд өртсөн автомашиныг цэвэрлэж зөөсний дараа замын хөдөлгөөнийг нээнэ.

Хэргийн газрын шалгалт үргэлжилж байгаа тул ослын шалтгаан нөхцлийг дүгнэн хэлэх боломжгүй байна. Ачааны машинд сохор бүс гэж бий. Жолооч эргэлт хийхдээ ойр орчмын зайгаа тооцоолж эргэх ёстой байдаг" гэв.

АЙЛЧЛАЛ: УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын албаны хүмүүс БНХАУ-д Байнгын механизмын тавдугаар уулзалтад оролцож байна
АЙЛЧЛАЛ: УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын албаны хүмүүс БНХАУ-д Байнгын механизмын тавдугаар уулзалтад оролцож байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.