Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгож, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлбэл торгохоор болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Хотын даргын зөвлөх Ч.Батзориг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд 3170 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 2900 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс 2116 нь зөвхөн таксины жолооч нартай холбогдсон байгаа нь цаашид энэ үйлчилгээнд тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзсэн. Ийнхүү Зөрчлийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиуд дээр зохих өөрчлөлт орсон. Үүний хүрээнд 2024.10.15-наас эхлэн такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ. Өөрөөр хэлбэл 8 төрлийн шаардлага хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авна. Ингээд зөвшөөрөл авсан ААН-үүд такси үйлчилгээ явуулна" гэв.