Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын Шүүхээс “ген өөрчлөх арга ашигласан” эрдэмтэнд гурван жилийн хорих ял оноолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

БНХАУ-ын Шүүхээс дэлхийн хамгийн анхны генийн өөрчлөлтөд оруулсан хүүхдүүдийг бий болгосон эрдэмтэнд хууль бусаар анагаах ухааныг ашигласан үндэслэлээр гурван жил хорих ял оноолоо гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Шэньжэний Шинжлэх ухаан технологийн өмнөд их сургуулийн туслах профессор байсан Хэ Жианкүй ирээдүйд ХДХВ-ийн халдвар авахаас хамгаалж CRISPR-Cas9 хэмээх технологийг ашиглаж генийг өөрчилсөн гэдгээ 2018 оны 11 сард мэдэгдсэн.

Түүний хийсэн судалгаа, ажил Хятад улсад ширүүн шүүмжлэл дагуулж, олон улсад ёс зүйн асуудал хөндөгдсөн.

“Буруутай гурван этгээд эрүүл мэндийн салбарт ажиллах албан ёсны сертификатгүй байсан, алдар нэр, эд хөрөнгө хөөж улсын шинжлэх ухаан судалгаа, эмчилгээний хууль дүрмийг санаатайгаар зөрчсөн. Шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн.” гэж Шүүхээс мэдээлснийг Синьхуа агентлаг дурджээ.

Эх сурвалж: Reuters

 

БНХАУ эмч нарыг хамгаалах шинэ хууль гаргажээ
БНХАУ эмч нарыг хамгаалах шинэ хууль гаргажээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.