Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ эмч нарыг хамгаалах шинэ хууль гаргажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хятад улс эрүүл мэндийн ажилтнуудын эсрэг хүчирхийллээс хамгаалах зорилгоор шинэ хууль санаачилсан байна.

Бээжингийн эмнэлэгт эмэгтэй эмч хутгалуулж нас барсны дараа хуулийг бий болгожээ.

Төрийн хэвлэл мэдээллийн газраас дурдсанаар тус хууль эрүүл мэндийн ажилтны хувийн аюулгүй байдал болон хүний эрхэм чанарыг гэмтээж, заналхийлсэн хувь хүн болон албан байгууллагатай арга хэмжээ авах юм.

Ирэх жилийн зургааны сарын нэгнээс хууль хэрэгжиж эхэлнэ.

Янг Вэн Бээжингийн Иргэний нисэх хүчний ерөнхий эмнэлгийн түргэн тусламжийн тасагт ажиллаж байх үеэр 12 сарын 24-нд нэгэн эрэгтэйн дайралтад өртжээ.

Хятадын хэвлэл мэдээллүүдийн дурдаж буйгаар уг хэргийг үйлдсэн хүн тус тасагт эмчилгээ хийлгэж байсан өвчтөн байсан аж.

Шинэ хуульд зааснаар “Эмнэлгийн орчинд саад учруулах эсвэл эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдал, эрхэм чанарт заналхийлсэн хүмүүс баривчлагдаа эсвэл мөнгөн торгууль төлөх зэрэг удирдлагын шийтгэл хүртэнэ. Түүнчлэн бусдын эрүүл мэндийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авах, ашиглах, ил болгох зэрэг үйлдэлд тус хуульд бас хамаарна” гэжээ.

Эх сурвалж: BBC

 
Филиппин улсад тохиосон хар салхины улмаас 47 хүн нас баржээ
Филиппин улсад тохиосон хар салхины улмаас 47 хүн нас баржээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Далд эдийн засгаас мөнгө авч байгаа хүмүүс бий. Гэхдээ мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч арилахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.