Зул сарын баяраар Филиппинд тохиосон хүчтэй хар шуурганы улмаас нас барсан хүний тоо 47-д хүрч, есөн хүн алга болоод байна гэж албаныхан орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө мэдээллээ.
Фанфоне, өөрөөр Урсула хэмээн нэрлэгддэг хар салхи Зүүн Самар мужийн эрэгт 12 сарын 24-нд хүрснээр ширүүн бороо, хүчтэй шуурга үүсээд байсан. 150 км/цаг хурдтай хар салхи нэгдүгээр төвшний шуурга хэмээн тооцогдож байгаа.
Дараа нь Зүүн Висаяас мужийн арлуудад хүрсэн. Зул сарын баяраар Өмнөд Луцон, Баруун Висаяаст хүрч ирснээр тус улсын Католик шашинтай мужийн баярын хөл хөдөлгөөний үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн.
Хоёр сая гаруй хүн шуурганд өртөж, 378 мянган гэр орон сүйдэж, 143 хүн гэмтсэн гэж Филиппин улсын Үндэсний гамшгийн эрсдэлийг бууруулах, зохицуулах зөвлөлөөс(NDRRMC) мэдэгджээ.
Эх сурвалж: BBC