УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр нэр дэвшигч, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд УИХ-ын гишүүдийн асуултад хариулж, үг хэлсэн. Тэрбээр,
"Хуурамч хаяг үүсгэж, бусдыг гүтгэж доромжилсон хэргийн илрүүлэлт 2023 оны эцэст 50.3 хувьтай гарсан. Цаашид тодорхой үнэ бүхий техник ашиглаж, хуурамч хаягуудыг хаах бүрэн боломжтой" гэв.