Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдыг ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим газрын удирдлагуудын томилгоог шийдвэрлэжээ. Тухайлбал, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очирыг ЦЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод буй Б.Энхбаярын мэдээлснээр, ЦЕГ-ын шинэ даргыг ойрын хугацаанд томилох аж.

Ц.Ням-Очирын товч намтрыг танилцуулбал:

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
1991-1992 онд Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгч, туслах байцаагч;
1992-1996 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогч;
1996-2002 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч;
2002-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
2008-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтэст тасгийн дарга;
2011-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсийн дарга;
2012-2014 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга;
2014-2015 онд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2 дугаар хэлтсийн дарга;
2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга;
2016-2017 онд Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга;
2017–2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга;
2020.01–2020.07 сард Экологийн цагдаагийн албаны дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны Б/21 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажилласан байна.

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томилжээ
Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томилжээ
 
Цэргийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 7-23-ны хооронд явагдана
Цэргийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 7-23-ны хооронд явагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.