Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол Улсын хэмжээнд төлөгдөөгүй байгаа торгуулийн хэмжээ 90 гаруй тэрбум төгрөгт хүрээд байна“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 51 секунд

ХЗДХЯ-наас Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ХЗДХ-ийн сайдын туслах Д.Мөнх-Эрдэнэ Зөрчлийн тухай хуулиар торгуулиа төлөөгүй жолооч нарт оногдуулах шийтгэлтэй холбоотой мэдээллийг өгсөн бөгөөд энэ үеэрээ төлөгдөөгүй байгаа торгуулийн мөнгөн дүнтэй холбоотой мэдээллийг дурдсан юм. Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд төлөгдөөгүй байгаа торгуулийн хэмжээ 90 гаруй тэрбум төгрөгт хүрээд байна. 50-аас дээш удаагийн зөрчил гаргасан 3 мянга хүний төлөөгүй торгуулийн хэмжээ 4 тэрбум төгрөгт хүрсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас сүүлийн 5 жилийн дунджаар 111 хүн амь насаа алдсан" гэв.

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг цагдан хорьжээ
Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг цагдан хорьжээ
 
“Дэлхийн адууны өдөр”- т 12600 морьтон оролцож байна
“Дэлхийн адууны өдөр”- т 12600 морьтон оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.