Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 80 гаруй иргэн төрийн дээд одон, медаль хүртэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан нэр бүхий 80 гаруй иргэний шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс өнөөдөр гардуулан өглөө. 

Шагнал гардан авсан иргэдэд хандан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  баяр хүргэж хэлсэн үгэндээ, "Он солигдох энэ мөчид та бид ажил хөдөлмөрөө үнэлж дүгнэж, амжилт бүтээлээ бататгадаг уламжлалтай билээ. Улс орныхоо хөгжил дэвшил, нийслэл  хотын ирээдүйн сайн сайнхны төлөө мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж, хамт олон манлайлан ажиллаж, эрхэлж байгаа салбартаа  амжилт гарган төрийн хүндтэй өндөр дээд олон медалиар шагнуулж, хөдөлмөр зүтгэлээ бодитой үнэлүүлсэн Нийслэлийн иргэд та бүхэндээ ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэв.

21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв
21 мянга гаруй иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэв
 
Ж.Баярмаа: Энэ сонгуулийн жилд 20 мянган иргэн илүү шилжилт буюу царцааны нүүдэл хийсэн байна
Ж.Баярмаа: Энэ сонгуулийн жилд 20 мянган иргэн илүү шилжилт буюу царцааны нүүдэл хийсэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.